Өдрийн мэнд.
Өчигдөр илгээсэн манай үндсэн дугаарыг хэдийн уншчихсан гэдэгт итгэлтэй байна. Манай улсын импортын дийлэнх нь урд хөршийн нутгаар тээвэрлэгдэж ирдэг учраас Хятадад шатахууны үнэ нэмэгдэх нь манайд тээвэр зуучийн салбарт мөрдөгдөх үнэ тарифт тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай юм. Иймд, өчигдрийн дугаарт оруулж амжаагүй нэгэн чухал мэдээллийг нэмэлтээр илгээж байна.
Мэдээлэл:
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны вэбсайтад дөрөвдүгээр сарын 7-нд нийтэлснээр, дотоодын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үнийн зохицуулалт хамгийн сүүлд гуравдугаар сарын 23-нд хийгдсэнээс хойш олон улсын түүхий нефтийн үнэ ихээхэн хэлбэлзлээ гэж мэдээлжээ.. Дэлхийн нефтийн үнийн өсөлт дотоод зах зээлд үзүүлэх нөлөөг зөөлрүүлэхийн тулд засгийн газраас боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үнийн зохицуулалтыг дахин хэрэгжүүлж байна. Шатахууны үнийг зохицуулах журмын дагуу дөрөвдүгээр сарын 7-ны 00:00 цагаас эхлэн дотоодын стандарт зэрэглэлийн бензин, дизель түлшний үнийг тус тус тонн тутамд 800, 770 юаниар нэмэгдүүлэх зохицуулалт үйлчлэхээр байгаа ч, энэ удаагийн үнийн зохицуулалт хийсний дараах бодит нэмэгдэл нь тонн тутамд бензин 420, дизель 400 юаниар тус тус нэмэгдэхээр болжээ.
PetroChina, Sinopec, CNOOC болон бусад түүхий тос боловсруулагчид зах зээлд тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлтийг зохион байгуулж, улсын үнэ тогтоох бодлогыг хатуу мөрдөх ёстой. Орон нутгийн засаг захиргаанууд зах зээлийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, үнэ тогтоох улсын дүрэм журмыг зөрчсөн тохиолдлыг хатуу мөрдөн шалгаж, шийтгэн, хэвийн зах зээлийн дэг журмыг сахин хамгаалах ёстой. Иргэд үнийн зөрчлийг 12315 платформоор мэдээлж болно гэжээ.
Хавсралт: Муж (бүс, хот) болон төв хотуудад бензин, дизель түлшний хамгийн их жижиглэнгийн үнэ

Баярлалаа. Ирэх 7 хоногт шинэ дугаараар уулзацгаая.
